2013-01-08
Сул зогсоол хайх гар утасны шинэ төхөөрөмж



Машины зогсоолоос хоосон зай олж машинаа байрлуулна гэдэг их хотын жолооч нарын хувьд толгойн өвчин байдаг. Хотын иргэд долоо хоногт хамгийн багадаа бvтэн цагийг зогсоол хайн хий дэмий өнгөрөөдөг нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь мөн тvгжрэл vvсгэх, аваар осол гаргах, агаар бохирдуулах зэрэг сөрөг vр дагавар ихтэй.

АНУ-ын Сан-Франсиско хотын захиргаа vvнийг шийдвэрлэхийн тулд жолооч нарын гap утсанд сул зогсоолын тухай мэдээлэл хормын төдийд илгээх цогц систем өнгөрсөн сараас нэвтрvvлжээ. 20 сая ам.долларын өртөгтэй энэхvv төслийн хvрээнд зогсоолуудад зайнаас мэдээлэл дамжуулах төхөөрөмж суурилуулсан байна. Уг төхөөрөмж зогсоолд чөлөөтэй талбай байвал цэнхэр, дvvрсэн бол улаан гэрлээр тэмдэглэгдсэн мэдээллийг хэрэглэгчийн утсанд илгээдэг аж. Одоогоор энэ vйлчилгээг iPad, iPhone, iPod-ын хэрэглэгчид авах боломжтой ч богино хугацаанд хvрээг нь тэлэхээ төслийнхөн амлажээ.

Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө шинэ төхөөрөмж жолоочийн анхаарлыг сарниулж, осол гарах шалтгаан болно гэж зарим мэргэжилтэн болгоомжилж байсан юм. Харин бодит байдалд мэдээлэл хэдхэн секундын дотор очиж байгаа учир энэ эрсдэлийг бууруулж байгаа аж. Сан-Франсиско 12250 машин зогсох нийт 7000 метр орчим зогсоолын талбайтай.

Сонирхуулахад, төсөлд зөвлөхөөр ажилласан Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Дональд Шоапын хэлснээр Лос-Анжелесийн жолооч нар зогсоол хайн жилд 1.5 сая гаруй км буюу cap уруу очих хэмжээний зай туулдаг гэнэ.
Бичсэн: FaZeR | цаг: 08:27 | Apple I Phone
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax