2013-01-09
Сүүлийн 30 жилийн шилдэг видео клипийг тодруулав
Америкийн “Billboard” сэтгүүл сүүлийн 30 жилийн хөгжмийн шилдэг видео клипуудын жагсаалтыг хийжээ. Чансааг “Billboard” сайтаар уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгаас үндэслэн  гаргасан байв. Уг хит парадыг MTV телевиз байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан гэнэ. Шилдэг клипийн чансааг 1980-аад, 1990-ээд, 2000-аад он гэсэн гурван ангиллаар тодруулжээ. Эхний хэсгийг Майкл Жексоны “Thriller” дууны клип толгойлов. Ерээд оны шилдэг клип нь “Baby One More Time” гэсэн Бритни Спирсийн зохиомж болов. Леди Гагагийн  “Bad Romance” клип 2000-аад оны шилдэг болжээ.

Billboard-ын уншигчдын үнэлсэн 1980-аад оны Топ-3 видео клип:

  1. Майкл Жексон - “Thriller” (1983)
  2. Мадонна - “Like A Prayer” (1989)
  3. Синди Лаупер - “Girls Just Wanna Have Fun”         (1983).

1990-ээд оны лидерүүд:

1. Бритни Спирс - “Baby One More Time” (1998)
2. Майкл Жексон ба Женет Жексон - “Scream” (1995)
3. Мадонна - “Vogue” (1990).

2000-аад оны шилдгүүд:


1. Леди Гага - “Bad Romance” (2009)
2. Бритни Спирс - “Toxic”
3. (2004) Panic! At the Disco - “I Write Sins Not Tragedies”(2006).

MTV телевизийн суваг нэвтрүүлгээ 1981 оны наймдугаар сарын 1-нд эхэлжээ. Хөгжмийн энэ сувгаар үзүүлсэн анхны клип нь The Buggles хамтлагийн “Video Killed the Radio Star” байлаа.

Бичсэн: FaZeR | цаг: 20:21 | Дэлхий дахинд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax