2013-01-09
Булган сүүлтэй, аваргын зөнтэй Х.Цагаанбаатар
Дөрвөн жил хүлээсэн олимпийн наадам хаяанд ирээд байна. Лондонгийн олимпод хамгийн ихээр найдлага тавьж байгаа жүдогийн тамирчид аль хэдийн Нүхтийн аманд бэлтгэлдээ гарчээ. Монгол наадамтай зэрэгцэх олимпод амжилт үзүүлнэ хэмээн монголчууд захыг нь мушгиж буй МУ-ын гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хөргийг 24tsag.mn “Фэйслүүк” булангаараа хүргэж байна.
ac15c999ab80024ebig
 
Аварга “Аварга”-тай холбогдсон зам:
Монголын тугийг Дэлхийн аваргын нэрээр чимэх хүү Увс аймгийн Баруунтуруун сумын Харцагаан ус гэдэг газар 1984 оны 3-р сарын 18-нд төржээ. Гурав, дөрвөн настай байхад нь аав нь тэнгэрт хальсан тул Дарханд нүүж очин арван жилийн сургуулиа төгсчээ. Сургуулиа төгсөөд “Аварга” дээд сургуульд орохоор Улаанбаатар хотод буйр сэлгэж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Аваргын “Аварга” сургуультай холбогдсон зам ийм юм.
 301980_247254428663834_1316555729_n
“Самбо, жүдо гэж юу юм?”: Х.Цагаанбаатар Дархан хотод байхдаа 1994 онд анх спортын төвийн улаан матрас дээр хөлбөрч, бөх сонирхож эхэлжээ. Жилийн дараа хотод ирээд бөхөөр хичээллэх сонирхолтой байсан ч Спортын төв ордонд түүнийг авдаггүй байж. Нэг өдөр Батлав багштай таараад  “Чи самбо, жүдогийн секцэнд явах уу?” гэж асуухад нь  “Самбо, жүдо гэж юу байдаг юм? Бөх юм уу? гэж асууж байжээ. Одоо бол энэ спорт түүний амьдрал болсон билээ.
tsb17
 Аавын хүч: Түүнийг бага байхад аав нь хальсан ч Х.Цагаанбаатарыг тав, зургаан настай байхад нь ээж нь хойд аав Балжиннямтай нь нийлж сайхан гэр бүлийг бий болгожээ. Тэрбээр зах дээр юм зарахад нь ээждээ тусалчихаад автобусны 100 төгрөгөөрөө ундаа авч уугаад уул даваад гүйчихдэг байсан аж. “Хоёр дахь” аав нь хот тохижуулахаас гараад хувьдаа авсан байсан “53” машин, бүх л үхэр, малаа зараад түүнийг тэмцээн уралдаанд явуулдаг байж. Гэсэн ч хар багаас нь дэмжиж тэтгэсэн тэр хүн 2008 оны олимпийн үеэр мөн л тэнгэрт одсон. Х.Цагаанбаатар “Тухайн үед маш хүнд байсан ч монголчуудынхаа баяр хөөрийг унтраахгүйн тулд дотроо уйлаад л явж байлаа. Бээжингээс эх орондоо ирээд шууд Дархан руу явж аавынхаа ажил явдалд нь оролцсон” гэж дурссан юм.

tsb18
Булган сүүлтэй олимп: Түүний амжилт өгсөх шугамаар дээшилж, дэлхийн хэмжээнд үнэлүүлэх болсон цэг нь 2004 оны Афиний олимп. Тэрбээр энэ олимпод хүрэл медаль авсан нь бусаддаа “Монголчууд чадах юм байна” гэсэн урам өгсөн.  Түүний хамт бэлтгэл хийдэг нөхөд "булган сүүлтэй" Х.Цагаанбаатарын араас өнгө өнгийн медаль өвөртөлсөөр буй.
ac15c999ab80024ebig
 Аваргын зөн: Монголын урд хаяанд болсон Бээжингийн олимпод Х.Цагаанбаатараас монголчууд медаль горьдож байв. Харамсалтай нь тэрбээр хавиргандаа бэртэлтэй байсны улмаас даваагаа ахиулж чадаагүй. Энэ тухайд “Бээжингийн олимпийн татамид барилдах гэж хичээгээд үнэхээр чадаагүй ялагдсан, маш их гомдолтой байсан. Ялагдчихаад дэвжээнээс бууж байхад дотроос нэг юм татаад их хэцүү байсан. Эвгүй юм билээ. Уйлмаар ч юм шиг. Юу болоод өнгөрөв өө л гэж бодсон шүү” гэжээ. Тиймээс гэмтлээ эдгэхээр ДАШТ-д заавал аварга болно гэж бүсэн дээрээ “Сhampion” гэж бичүүлсэн нь төд удалгүй биелсэн юм.

ac15c999ab80024ebig

tsb19
  Аваргын амт: 2009 онд Голландын Роттердам хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтыг атгав.  Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Казахстаны бөх Сергей Лимийг, гурав дугаар тойрогт Бельгийн бөх Фабрис Фламандийг, хэсгийн аваргын төлөө Румыны бөх ДэнФэсиег базари үнэлгээгээр дараалан ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх Алим Гадановыг нэмэлт цагт юко үнэлгээгээр буулгаж авсан. Харин алтан медалийн төлөө Испанийн тамирчинтай барилдаж ялснаар дэлхийн аварга болсон юм.

ac15c999ab80024ebig
 400 оноо 6000 доллар: 2011 онд Бакуд болсон “World maters”-ын аваргын төлөө барилдааны эхэнд манай бөхийг баруун давуулахад Дракшич араар нь өшиглөөд юүко үнэлгээ авсан ч үүнээс хойш оноогоо илт хам гаалснаас хоёр торгуулж, үнэлгээ тэнцсэн. Санаандгүй оноо алдсанаасаа хойш санаачилгыг авч барилдсан Х.Цагаанбаатар баруун давуулж, зүүн сугадсан барьцнаас бярдаж мушгиад ялалтын үнэлгээгээ авсан. Ийнхүү “World maters” түрүүлснээр тэрбээр чансааны 400 оноотой болж, шагналын 6000 ам.доллар халаасалсан юм.

tsb20
Алттай ирсэн ховор эрдэнэ: Х.Цагаанбаатар "Би шинэхэн мэндэлж буй хvvгээ дэлхийн аваргын алтан медалиар мялаана" гэж 2009 оны ДАШТ-ны өмнө амлаж байсандаа хүрсэн. Тэрбээр хүүдээ Ховор-Эрдэнэ гэдэг нэр өгсөн. Харин том охиныг нь Ц.Соёл-Эрдэнэ гэдэг.

tsb21
ac15c999ab80024ebig
 “Баатар” гэр бүл: Спортын ажилтаараа Монголын нэрийг гаргаж яваа О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нарыг “баатар” гэр бүл гэдэг. Хоёр хөдөлмөрийн баатар нэг гэр бүлийнх байна гэдэг ховор тохиолдол. Тэднийг 2011 оны “Спортлог шилдэг гэр бүл”-ээр тодруулсан.

tsb22
28 насны зөрүүтэй амьдаа: Монголын анхны сансарын нисэгч Р.Гүррагчааг сансарт нисэх үед буюу 1981 онд төрсөн эрэгтэй хүүхдүүдийн ихэнхийг түүний нэрээр нэрлэх мода дэлгэрч байсан билээ. Тэгвэл энэ жил эцэг эхчүүд Цагаанбаатар, Наранбаатар, Бадар-Ууган гэсэн нэрийг хөвгүүддээ өгөх нь олширчээ. Хөдөлмөрийн баатар дөнгөж төрсөн амьдаатайгаа уулзаж, гарын бэлгээ өгсөн юм.

ac15c999ab80024ebig

tsb23


ac15c999ab80024ebig

ac15c999ab80024ebig
Аварга андууд: Амжилтаараа ч, насаараа ч үе тэнгийнхэн. Бэлтгэл дээрээ ч реклам сурталчилгаа, баяр ёслолд ч ихэнхидээ хамт явж харагддаг. 
oke1


tsb24

ac15c999ab80024ebig
tsb25
ac15c999ab80024ebig
tsb26
 Үсний хувиралт: Х.Цагаанбаатар бөх хүн гээд хэнэггүй хувцасладаггүй. Үсний загвар нь л гэхэд байсхийгээд өөрчлөгддөг. Сүүлийн үед улам дэгжин болсоор байгаа.

tsb27
Оюутолгойн элч: Лондонгийн олимпийг ивээн тэтгэж буй Рио Тинто компани түүний амжилтанд итгэж Оюутолгой компаний элч тамирчин болгосон.

tsb29
 Спорт бол гүйлгээ ухаан: Дунд сургуулиа төгсөөд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын ангид суралцсан. Харин одоо бол МУИС-ын Хуул зүйн ангид сурч байгаа. Спорт тамирчнаас биеийн хүч, тэнхээгээс гадна гүйлгээ ухаан шаарддаг. Тиймдээ ч олон мэргэжил, шинжлэх ухаанд угсруулан суралцаж байна.

ac15c999ab80024ebig
 Бооцооны эзэн: Саяхан “USA Today” сонины спортын албаны тоймчид 2012 оны зуны олимпод медаль авах магадлалтай тамирчдыг нэрлэсэн юм. Тэр дунд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатарыг ОХУ-ын Муса Могушковтой түрүү булаацалдаж, улмаар аваргална хэмээн тооцоолж буй тухайгаа бичсэн байна. Олон хүн түүнийг “яс зууж ирнэ” хэмээн бооцоо тавихад бэлэн байгаа билээ. Захыг нь мушгин ерөөл тавин сууж байя.
Бичсэн: FaZeR | цаг: 20:36 | Дэлхий дахинд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax