2013-01-08
Ганнамын хүү Ганнамыг шоолж дэлхийн од болсон түүх
Хамгийн богино хугацаанд хамгийн нөлөөтэй болж, оны онцлох хүний жагсаалтад дээгүүр бичигдсэн рэппер PSY-ийн амьдралын түүхийг фото зургаар нь харуулж байна.

1
    Ганнамын хүү. Пак Жае Сан буюу PSY долоон настайдаа. Ганнамын баячуудыг шоолж од болсон тэрбээр 12 сарын 31-нд энэ дүүрэгт төржээ.

1
    Чинээлэг амьдрал. Түүний эцэг Пак Вон Хо угаас баян, өдгөө DI корпорацийн захирал аж. PSY Ганнамын баян гэртээ, хангалуун өсчээ. Тэрбээр баячуудын хүүхдүүд явдаг Банпо бага, дунд сургууль мөн Сехва ахлах сургуулийг төгсчээ.
1
    “Заналхийлэл”-д өртөгч. PSY хичээл хийх дургүй хүүхэд байжээ. Тэрбээр хожмоо сурагч үеэ дурсахдаа “Би ангийн хүүхдүүдийг маш их залхаадаг байлаа. Учир нь хичээлдээ дургүй учраас хийх юм олдохгүй тул тэднийг зүгээр байлгадаггүй байв” гэжээ. Түүнд зүгээр байлгахгүй бол багшид хэлнэ гэсэн “заналхийлэл” бүхийн захидал олон ирдэг байжээ.
1
     Эрч хүч бэлэглэгч. Түүний 10 жилийн багш саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцов. “Би PSY-ийг секстэй холбоотой наргиа олон удаа хийж байсныг санаж байна. Тэр ангийнхаа бүх хүүхдийг инээлгэх нөлөөтэй байсан юм. Тухайн үед би түүний энэ занд дургүй байсан ч одоо эргээд харахад ангид маань эрч хүч бэлэглэдэг байж” хэмээн ярьсан юм.

1
    Хөгжимд дурласан нь. PSY гэр бүлийн хамт. Тэрбээр 15 настайдаа телевизээр Британы рок хамтлаг “Queen”-ны тоглолтыг үзээд дуу хөгжимд дурлажээ. Үүнээс хойш энэ хамтлагийн фень болсон нь түүний амьдралыг өөрчилсөн байна.

1
    Эцгийн шийдвэрийг бус өөрийн мөрөөдлийг дагав. Аавынхаа “DI” корпорацид орох төлөвлөгөөний дагуу PSY ахлах сургуулиа төгсөөд 1996 онд АНУ-ын Бостоны их сургуулийн бизнесийн удирдлагын ангид элсэн оржээ. Бизнесийн удирдлага түүний сонирхол биш байсан тул PSY сургуулиа хаяж, дуу хөгжим эргүүлдэх болов.

1
    Карьераа эхэлсэн нь. Нэг улирал бизнесийн удирдлагаар суусны эцэст PSY Бостоны Хөгжмийн коллежид оржээ. Хөгжим яаж бичих, дууг яаж бүтээх зэрэг олон мэргэжлийн хичээл үзсэн тэрбээр хоёр дахь дээд сургуулиа хаяж, эх орондоо иржээ. Гэхдээ түүний их сургуулиас олж авсан хамгийн том мэдлэг бол шаргуу хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон явдал байв.

1
    Эмэгтэй PSY. Түүний эмэгтэй хувилбар энэ байна. Яг л эмэгтэй хүн шиг хүнийг татдаг бүжгээрээ PSY телевизийн продюсерийн харааг булаажээ. Ингээд 2000 онд анх удаа Солонгосын үндэсний телевизийн нэвтрүүлэгт орж байв.
1
    Хань. Тэрбээр 2006 оны 10 сарын 14-нд эхнэр Ёо Хүй Юньтай гэрлэсэн байна. Эхнэртээ маш хайртай PSY “Миний эхнэр намайг тайзан дээр PSY, хувь хүний хувьд Парк Жае Сан гэж хардаг. Тэр бол эрчүүдийн  атаархлыг төрүүлэхүйц эмэгтэй” хэмээн ярьсан байна. Харин фенүүд нь түүний эхнэрийг царайлаг гэдэгтэй санал нийлдэггүй.

1
    Ихэр охид хаана байна? PSY-ын нас чацуу эхнэр түүнд ихэр охид төрүүлж өгчээ. Тэдний ихрүүд одоо гурван настай.  Түүний гэр бүлийн зураг маш ховор, ялангуяа ихэр охидоо олны нүдээс ихэд харамладаг.

1
    Анхны цомгоороо нэрлэгдэв. 2001 онд дуучин залуу анхны цомгоо гаргаж, PSYcho World хэмээн нэрлээд, эхний гурван үсгийг нь өөрийнхөө богино нэр болгожээ. Рэппер PSY-ын дуунууд шулуухан, хурц утгатай байсан тул эрх баригдын зүгээс зохисгүй уран бүтээл гэсэн шүүмжлэлд өртөж байжээ. Тэрбээр нийт 6 цомог гаргасан байна.

1
    Хоёр удаа цэрэгт зүтгэв. PSY хоёр удаа цэрэгт явжээ. Уран бүтээлээ дөнгөж эхлэх үеэр буюу 2001 оны 11 сарын 15-нд хар тамхины хэрэгт холбогдож цэрэгт явав. Мөн 2009 онд албан ёсоор хоёрдахь удаагаа цэрэгт явахад ихэр охид нь дөнгөж мэндэлсэн байжээ.

1
    Дэлхийн од. Дэлхийн хөгжмийн синдром болсон “Ганнам стиль” дуугаа долдугаар сарын 15-нд нийтэд цацсан нь түүнийг глобал од болгосон юм. Тэрбээр хит дуугаа “Цаг агаар дулаарч, дэлхийн эдийн засаг хямарч буй өнөө үед хүмүүст стрессээ мартах ганц сайхан инээд хайрлахаар” хийсэн хэмээн ярьжээ.

1
    Гиннессийн амжилт. Ганнам стиль дуу нь түүнд алдар нэр, ашиг орлого хайрлаад зогссонгүй дэлхийн дээд амжилтын эзэн болгожээ. Түүний дуу хамгийн богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн видеогоор тодорч 2013 оны Гиннессийн номонд бичигдэв.

1
    Нөлөө. Ганнам дуу дэлхийг байлдан дагуулахаас эхлээд л PSY-д алдартнууд саймширч эхэлсэн юм. Түүн шиг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад бүжгээ заасан дуучин үгүй билээ. "Гүүгл"-ийн захирал ч PSY-ыг хайхрахгүй байж чадаагүй юм. Өөр олон алдартнууд түүнтэй нөхөрлөснийг та мэдэж байгаа.

1
    Шагнал. PSY-ийн дуу үнэхээр л дэлхийд таалагдсан юм. Түүний “Ганнам стиль” дуу MTV хөгжмийн наадмаас шилдэг бичлэгийн шагнал хүртэв.

1
    Дэлгүүр. PSY ганнам стилийн дэлгүүр нээсэн. Онцлог нь ашиг олох бус, ганнам стилийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Бүтээгдэхүүнүүд нь 5-30 долларын үнэтэй. Түүнийг хэлсэн үг, хийж бүтээснээс нь сайн менежер, коко-той эр гэж дүгнэдэг хүн цөөнгүй.

1
Хөлс. PSY өгзгөндөө их хөлстэй. Өгзөгний хөлс ч яахав. PSY-ын олон жил хөдөлмөрлөж дуслуулсан хөлс түүнийг дэлхийн од болгож, ашиг орлогын уурхай нь болжээ. Нэг сурталчилгаанд доод тал нь 500 мянган доллараар тоглож буй түүнтэй хамтран ажиллах гэж томоохон 10 компани хөлсөө дуслуулж байна.

1
    Амжилт. Хөгжилтэй, тэвчээртэй, мөрөөдөлтэй, хөдөлмөрч, стильтэй залуу ингэж амжилтад хүрчээ. Түүний амьдрал үргэлжилсээр.
Бичсэн: FaZeR | цаг: 18:50 | Дэлхий дахинд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax