2013-01-11
Солонгос улс пуужингаа дахин туршиж үзсээр л байна
Өмнөд Солонгос Улс энэ сардаа багтаан “KSLV-1” хэмээх пуужин хөөргөхөөр болжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, пуужин энэ сарын сүүлээр хөөрөх аж. Тус улс эл пуужинг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлээр хөөргөхөөр төлөвлөж байсан гэнэ. Гэсэн ч техникийн саатал учирч, ийнхүү хойшилсон байна.
2002 оноос хойш “KSLV-1” пуужин дээр ажилласан Өмнөд Солонгос өмнө нь 2009, 2010 онд хоёр удаа хөөргөж байв. Гэсэн ч хоёулаа амжилтад хүрээгүй байна. Харин өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлээр хөөргөх гэж байсан пуужин гурав дахь удаагийн оролдлого нь байжээ.
Бичсэн: FaZeR | цаг: 12:56 | Дэлхий дахинд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax