2012-12-23
Grand Theft Auto IV

Зохиогч компани:
Rockstar North
Үйлдвэрлэгч: Rockstar Games
Төрөл: Third Person Action Adventure / Гуравдугаар бие, тулаант, адал явдалт
Насны ангилал: 18+
Албан ёсны сайт:  энд дарна уу
Тоглоомын зураг:  энд дарна уу
Худалдаанд гарсан өдөр: 2008-12-05
Зарагдах хэлбэр: РС / 4DVD / Хайрцагтай
Энэ жилийн шилдэг тоглоом болох нь гарцаагүй болоод байгаа алдарт Grand Theft Auto цувралын шинэ хувилбар GTA IV тоглоом РС төрөл дээр нээлтээ хийж олон олон хүмүүсийг баярлуулж байна. Энэ нь уг тоглоомын түүхэн дэх ес дэх хувилбар нь бөгөөд 2009 оны 4 сарын 29 нд Playstation 3 ба Xbox360 хувилбар нээлтээ хийсэн юм. Энэ удаагийн тоглоомын үйл явдал өрнөх Либерти Сити буюу хотыг орчин үеийн Нью-Йорк хотыг дууриалган хийсэн байна. Тоглоомын гол дүр нь европын нэгэн улсаас америкт цагаачилж ирсэн Нико Беллич хэмээх цагаан арьст залуу. Нико европын иргэний дайнд оролцож байсан туршлагатай дайчин бөгөөд америкт үеэл ахийн урилгаар Америк мөрөөдлийг хүсэн ирсэн юм. Гэвч түүний үеэл ахын бөөн бөөн мөнгөн дундах амлалт нь огт худлаа зүйлс байсныг ирсэн өдрөө л мэднэ. Ингээд буцах замгүй болсон Нико гудамжны наймаа, дээрэмчдийн бүлэглэл, хээл хахуульд идэгдсэн ертөнцөд хөл тавин мөнгөний төлөө амьдрах болно. Тоглоом өмнөх хувилбарын адил асар том нээлттэй хот, олон зүйлийн үйлдэл, машин тэрэг, байр байшин, дэлгүүр, баар, ресторан гээд танд тэнэхэд мундахгүй олон зүйлстэй. Даалгавар биелүүлэхийн хамтаар хотоор явж элдэв зүйлс хийх боломжтой. РС хувилбар нь анх удаа онлайнаар холбогдож хоорондоо тоглох боломжтой болсон бөгөөд хамачи сүлжээгээр ч тоглож болно гэнэ. Гэхдээ энэ онцлогийг бичигч миний бие туршиж үзээгүй тул хараахан дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадсангүй. GTA IV тоглоом нь консоль хувилбар гарсан даруйдаа 3,6 сая ширхэг зарагдаж эхний долоо хоногтоо 500 сая долларын орлого олсон хит тоглоом болсон ба маш олон сэтгүүл, тоглоомын сайтуудаас дээд оноо үнэлгээг авч чадсан юм. Тоглоомд та төрөл бүрийн машин мотоцикль унахаас гадна гар утас, хувцас хэрэглэл гээд бүх юмаар өөрийгөө хангаж Либерти хотод хүссэнээрээ амьдарч болно. Мөн тоглоом нэмэгдсэн зүйл нь чухал чухал үйл явдал өрнөх хэсгийг видео бичлэг болгон хадгалж авах боломжтой. Компьютерийн хувьд одоо гарсан тоглоомуудаас хамгийн өндөр хүчин чадал шаардсан тоглоомоор тодроод байна. Та доор бичсэн хамгийн бага үзүүлэлтээс доош үзүүлэлттэй компьютертэй бол уг тоглоомыг тоглож чадахгүй гэдгийг баталж байна.

Grand Theft Auto IV тоглоомын танилцуулга видеонууд:

Видео #1: Трэйлер

Видео #2: Тоглолтын хэсгээс



Видео #3: Тоглолтын хэсгээс

==========================================================================
Grand Theft Auto IV шаардлагатай систем:

Хамгийн багадаа 
ҮС: Windows 2000/ XP(SP3)/Vista (Service Pack 1)
  мөн irectX 9, Microsoft .NET Framework 3.5
Процессор: Intel Pentium or Athlon XP 3Ghz түүнээс хурдан
Санах ой: 1,5GB 
Хард дискний сул зай: 16GB сул зай 
Видео карт: 256MB NVIDIA GeForce 7900GT, ATI Radeon x1900+ эсвэл түүнээс сайн картууд
  Shader Model 3.0.
Дууны карт: DirectX 9.0c зохицдог дууны карт
Бусад: Keyboard, Mouse,
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжтой

Дундаж шаардах үзүүлэлт:
ҮС: Windows 2000/ XP(SP3)/Vista (Service Pack 1)
  мөн irectX 9, Microsoft .NET Framework 3.5
Процессор: Intel Core 2 Quad 2.4Ghz, AMD Phenom X3 2.1Ghz
Санах ой: 2GB (Windows XP) 2.5GB (Windows Vista)
Хард дискний сул зай: 18GB сул зай 
Видео карт: 512MB NVIDIA GeForce 8600GT эсвэл Radeon 3870 түүнээс сайн картууд. 
Дууны карт: DirectX 9 compatible Surround Sound Card
Бусад: Keyboard, Mouse,
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжтой

Бичсэн: FaZeR | цаг: 05:03 | game
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax