2012-12-30
''Apple'' 10-нд ''Ipad mini''-г танилцуулна
Гар утас, электрон хэрэглэлийн томоохон компани “Ap­ple” дахин гайхамшгийг бүтээхээр шийдсэн хэмээн мэдээлж байна. Тэд энэ сарын 10-нд “iPad mini” загвараа танилцуулахаар бэлтгэж байгаа аж. Танилцуулгаа хийсний дараа энэ сарын 20-ноос эхлэн олон нийтэд худалдаалах ажлаа эхлүүлэх юм байна. Энэ удаагийн загварын хувьд өмнөхийг бодвол харьцангуй хямд үнээр худалдаална хэмээн албаныхан мэдээлээд байгаа билээ.

Тус компанийн хувьд хамгийн сүүлд ухаалаг гар утасны сүүлийн загвар “I-Phone 5”- ыг гаргаад байгаа. Дашрамд дурьдахад, тус компанийн сүүлчийн загвар ухаалаг гар утас “I-phone 5”-ын хэрэглэгчид гомдол мэдүүлжээ. Учир нь сүүлийн загварын камерт хурц гэрэл чернилэн ягаан өнгөтэй гараад байгаа аж. Шинжээчдийн гаргаснаар нарны гэрэл “4S” загварт бага зэргийн ягаан туяатай гарсан бол “I-Phone 5”- ын камерт тод чернилэн ягаан өнгөөр ялгарч гарч байгаа юм байна. Хэрэглэгчдийн гом­дол долоо хоногийн өмнөөс эхэлсэн аж. Уг нь энэ заг­варын хувьд өмнөхөөс илүү амжилт гарган худалдаалалт “I-Phone 4” загвараас хэд дахин нэмэгдсэн билээ

Харин энэ үеэр өрсөлдөгч “Samsung” компанитай зохиогчийн эрхийн асуудлаар шүүхдэлцэн хэд хэдэн гар утасны загварын АНУ дахь худалдаалалтыг нь хориглуулаад амжсан байна. Үүнээс гадна АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын Шүүх “Samsung” болон “Apple” компаниудын хооронд үүссэн зохиогчийн эр­хийн талаархи маргааныг хянан хэлэлцээд, шийдвэрээ америкийн компанийн талд гаргажээ. Ингэснээр “Samsung” компани 1.05 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой болгож байв. “Apple” компани анх дизайн хуулбарласан шалтгаанаар “Samsung”-aac 2,5 тэрбум ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандсан юм. “Samsung” хариуд нь гүтгэлэг тараасан хэмээн 399 сая ам.доллар нэхэмжилж байсан билээ.
Бичсэн: FaZeR | цаг: 08:18 | Apple I Phone
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax