2012-12-23
Анхан шатны хэрэглэгчдэд зориулсан зарим Android үйлдлүүд
Зарим нэгэн анхан шатны мэдлэг танилцуулъя. Таны мэдэхгүй зүйл дунд нь байж магадгүй юм. Уншаад үзээрэй. Та мөн мэддэг энд бичигдээгүй бусдад хэрэг болох заавар байвал сэтгэгдлээр үлдээгээрэй.
  1. Хамгийн эхлээд та Android утастай бол гүүгл бүртгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв байхгүй бол http://www.gmail.com руу ороод Create new account гээд үүсгэж аваарай. Утсан дээрээсээ үүсгэж ч болно. Тэгээд Menu товчоо дараад Settings эсвэл app drawer дотроосоо Settings сонгож болно. Тэндээ accounts руу ороод гүүгл бүртгэлээрээ Existing user гээд утсаа холбоно.
  2. Өөрийн утасны дэвтрээ гүүгл бүртгэлдээ хадгалснаар ямар ч тохиолдолд утсаа солих болон хаанаас ч интернетээр утасны дэвтэр хүмүүсийн утсыг авах боломжтой. Утсаа хаясан ч таны утасны бүртгэл гүүглд хадгалагддаг.
  3. Програмуудыг ухаалаг утсанд апп гэж ихэвчлэн нэрлэх ба Андройд дээр шинэ апп нэмж суулгахдаа Google Play Store руу ороод сонгоод татаж суулгадаг.
  4. Сүүлд хэрэглэсэн аппуудаа харах буюу сонгох. Компьютер дээр Alt+Tab шиг хэрэглэхийн тулд Home товчоо удаан дарна.
  5. Ямар нэгэн аппыг ганцаар нь буюу бөөнөөр нь хаах бол мөн 1-т заасны дагуу сүүлд хэрэглэсэн аппуудыг хараад дээр нь удаан дарж сонгож хаах буюу олноор нь хаах товчийг дарж бүгдийг нь хааж болдог. Ингэснээр утасны санах ойл чөлөөлөгдөн гацахгүй болно. Мөн Task manager төрлийн аппуудыг суулган ашигласан ч болно.
  6. Дэлгэцийнхээ зургийг авахыг хүсвэл Унтраах товчоо + Home (голын буюу байшингийн зурагтай товч) товчтойгоо удаан дарна. Зарим утсан дээр Унтраах товч + Дуу намсгах товч байдаг.
  7. Дүрсэн дээр удаан дараад чичирмэгц нь хүссэн тийшээ зөөж болно, мөн хогийн сав руу чирж тавьж устгана.
  8. Wifi-тай бол AirDroid гээд аппыг суулгаж байгаад компьютер гар утасныхаа хооронд файлуудаа хуулж болно. Samsung-ын утаснууд бол KIES гээд Samsung-ын програмыг компьютертаа суулгаж байгаад зөөдөг.
  9. Гар утасныхаа интернетийг гар утаснаасаа wifi болгож цацаад бусад нөүтбүүк гэх мэт зүйлсээ интернетэд холбож болдог.
  10. Root хийх гэдэг нь интернет дээрх зааврын дагуу гар утасныхаа зарим хаалттай боломжуудыг нээх арга юм. Энэ нь гэхдээ аюулгүй байдал талаасаа бас сул тал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй. Онц шаардлагагүй бол roоt хийх хэрэггүй.
  11. Интернет нь Data ба Wifi гэсэн хоёр төрлийн утасгүй сүлжээгээр ажиллана. Wifi бол гэртээ болон ажил дээрээ гадуур үнэгүй wifi ашиглаад утасны нэгж гүйхгүй. Харин Data (2G/3G) холболтоор интернетэд ороход нэгж унана. Мөн урьдчилан тодорхой хэмжээтэй багцуудыг авч ашиглавал илүү бага зардал гардаг. Жишээ нь Мобиком бол 592 дугаар руу 100MB гэсэн мессеж явуулахад 3000 төгрөгөөр 100MB урьдчилан авах мэтээр урьдчилан дата эрхээ авбал нэгжнээс арай хямд байдаг.
  12. Data интернет тохируулахдаа APN тохируулж өгдөг. Settings->Wireless and Networks->More Settings->Mobile Networks->Access Point Names рүү ороод Menu товчоо дараад Add New APN дараад Мобиком бол Name: Mobicom ба APN: internet гэж Unitel бол Name: Unitel ба APN: net харин Skytel бол Name: Skytel ба APN: style гэж оруулж өгөөд Menu товч дараад Save дарна. Ингээд тухайн оруулсан APN-ы хажуугийн дугуйг дарж сонгож идэвхжүүлнэ. Ингээд Дээрээс буулгаж ирэх юм уу, энэ Settings хэсгийн Mobile Networks дотроос асаадаг. Мөн аппууд дотроо тохиргоо хийж зөвхөн wifi-тай үед л зураг, видео зэрэг их интернет урсгал хэрэглэдэг зүйлсийг ашигладаг болгож тохируулж болдог. Jelly Bean дээр бол Data эрхээ бүртгэх болон хязгаарлах, програм бүрт тохируулах ч боломжтой.
  13. Android-ын нэг давуу тал нь Flash player суудаг билээ. Суулгахын тулд энд дарж ороод хуудаснаас доош гүйлгэн Flash Player for Android xxxx archives гэсэн хэсгээс өөрийн хувилбарт таарах хувилбарыг татаж аваад суулгана.
  14. Утсаа алдахаас сэргийлэх заавыг эндээс уншаарай.
  15. Samsung зэрэг зарим утас шууд залгаад USB диск байдлаар холбогддоггүй драйвер нэхдэг. Түүнийг холбох зааврыг эндээс уншаарай.
  16. Copy & Paste хийхдээ хуулах текст дээр удаан дараад идэвхжихэд хоёр талын заагчийг зөөн сонгож хуулж аваад өөр газар наадаг. Зарим апп дээр харин болдоггүй.
  17. Монголоор бичих гар суулгах бол энд дарж зааварчилгаа аваарай.
  18. Англи Монгол болон бусад интернетгүй үед хэрэглэж болдог олон толь суулгах бол энд дарж зааварчилгаа аваарай.
  19. Хэрэглээгүй үедээ wifi-аа унтрааж байвал утасны баттерей удаан барьдаг.

Бичсэн: FaZeR | цаг: 06:18 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax