2012-12-23
Android Play Store-оос улс болохгүй суулгаж болохгүй байгаа апп суулгах

Зарим аппууд Google Play Store дээр хайгаад гарч ирэхгүй, өөр холбоосоор орохоор Not available in your country гэж гарч ирдэг. Тэгвэл үүнийг шийдэх боломжийг танилцуулъя.

I.  Эхлээд

Юуны өмнө эхлээд утс чинь root хийгдсэн байх хэрэгтэй.

II.  Market Enabler аппыг татаж авч суулгана.

Энд дарж татаж авна.

III.  Суулгасан бол одоо улсаа солино

1.  Market Enabler app-аа нээнэ.

2.  ‘Save current settings’ дараад одоогийнхоо тохиргоог хадгалж авна.

3.  ‘Settings List’ рүү ороод Google Play дээр хэрэглэхийг хүссэн оператораа олоод дээр нь удаан дараад Fake this гэж сонгоно. Тэгээд Settings->Manage apps руугаа ороод System аpp дотроосоо Google Play Store-оо сонгоод clear cache хийнэ. Мөн Link2SD аппаараа мөн кэшийг цэвэрлэж болно. Энэ тохиргоо нь утас унтраад асахад буцаад хэвэндээ ордог.

IV.  Буцаахыг хүсвэл

1.  Та аппаа суулгачихаад гүүгл плэйстороо буцааж хэвэнд нь оруулахыг хүсвэл Actual цэс рүү буцаж орж Restore дараад болно.


Бичсэн: FaZeR | цаг: 06:16 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax