2012-01-01
Санамсаргүй бүтээсэн бүтээгдэхүүнүүд
Бүх бараа бүтээгдэхүүнүүдийг зориудаар санаачлан бүтээдэггүй бололтой. Бидний сайн мэдэх зарим нэг бүтээгдэхүүнүүд огт санамсаргүй байдлаар үүсэн бий болсон байна. Ингээд хамгийн тархмал, ихээхэн хэрэглэгддэг санамсаргүй бүтээсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.



Тефлон
20-р зууны эхэн үед DuPont хэмээх Америкийн химийн лабораторийн ажилтан Рой Планкетт нь хор хөнөөлгүй хөлдөөх бодис хайх туршилтынхаа үеэр санаандгүй нэгэн химийн урвалд ордоггүй бодисыг илрүүлсэн байна. Тэрээр тетрафторэтилен-ийг хэдэн хоногийн турш хөндий цилиндрт хөлдүү байдлаар нь хадгалсан аж. Гэтэл хий наалданги бодис болон хувирчээ. Цаашилбал энэ нь бидний мэдэх хальтрагч бодис тефлон болохыг баталжээ.



Наалддаг цаас
1968 онд химич Спенсер Сильвер нисдэг тэрэг наахын тулд хэрэглэх маш хүчтэй цавуу гаргах туршилтыг хийж байх явцдаа бага зэргийн наалддаг бодисыг илрүүлжээ. Энэхүү цавуу нь ул мөргүй арилаж байсан бөгөөд хэд хэдэн удаа ашиглахад ихэд эвтэйхэн юм хэмээн Спенсер хэлж байсан ч хэн ч түүнтэй санал нийлээгүй аж. Тэрээр энэхүү ололтоо баталгаажуулахын төлөө 5 жил тэмцсэний дүнд түүнийг Америкийн шинэчлэлт ололтын байгууллага болох 3М анзаарсан боловч өөрийнхөө үнэнийг батлахад дахин 7 жил шаардагдсан бөгөөд үүний 3 жилд нь энэхүү цаасыг бүтээн зөвхөн өөртөө ашиглаж байсан байна. Учир нь 3М-ийн удирдлагууд энэхүү цаасыг төдийлөн үнэд хүрэхгүй хэмээн үзэж байжээ. Ингээд эцэст нь энэхүү цаасуудыг худалдаанд гаргах шийдвэрт хүрсэн боловч 4 газар амжилт олоогүй байна. Урам нь хугарсан ажилчид наалддаг цаасыг бүх компаниудаар үнэгүй тарааж өгсөн бөгөөд үүний дараа хүн бүр энэхүү цаасыг худалдаж авахыг хүсэх болжээ.



Хуванцар
1900 оны эхэн үед шеллак маш их хэрэгтэй материалын тоонд ордог байжээ. Зүүн Өмнөд Азид шеллакийг шавжаар хийдэг байсан бөгөөд нэлээд өндөр үнд хүрч байсан байна. Тиймээс химич Лео Хендрик Бакеланд олон талт бүтээгдэхүүн зохиосноор орлого олж болох юм байна хэмээн боджээ. Түүний зохиосон бүтээгдэхүүн нь маш өндөр градуст халаасны дүнд хайлж хүссэн хэлбэртээ оруулах боломжтой хуванцар байсан юм.



Бичил долгионы зуух
Ганц бие эр болгон Перси Спенсерт талархах хэрэгтэй болов уу. Хэдийгээр тэр дунд сургууль ч төгсөөгүй боловч радарын шилдэг мэргэжилтэнгүүдийн нэг болсон юм. Радарын мэргэжилтэнгээр ажиллаж байх үедээ тэрээр бичил долгионы гэрэл ялгаруулагчийг ажиглан зогсож байтал халаасанд нь байсан шоколадан чихэр хайлсан болохыг анзаарчээ. Үүнээс хойш тэрээр хэд хэдэн туршилт хийж үзсэн бөгөөд бичил долгионы цацрагыг ашиглан Хоол хүнсээ болгож идэхэд хэрэглэх боломжтойг олж илрүүлсэн байна. Энэ бүх зүйл 1945 онд болжээ.



Хүхэржүүлсэн резин
Чарльз Гудьир халуун, хүйтэнд тэсвэртэй резин бүтээх аргыг олохын тулд маш олон жил ажиллажээ. Хэд хэдэн удаагийн бүтэлгүй оролдогын дараа тэрээр яг түүнд хэрэгтэй холимогийг олсон байна. Нэгэн орой тэрээр гэрэл унтраахынхаа өмнө халуун плиткэн дээр резин, хүхэр болон тугалгыг санамсаргүй асгачихжээ. Хэсэг хугацааны дараа резин хатуурсан боловч ямар нэгэн зүйл хийх боломжтой байсан байна.



Баримлын шавар
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэглээ болсон баримлын шаврыг өмнө нь ханын цаас цэвэрлэх зорилготой ашиглаж байсан нь хачирхалтай. 20-р зуунд хүмүүс нүүрсээр гал түлэхээ бараг л больсон учраас ханын цаас нь хангалттай цэвэрхэн байх болсон нь мэдээж. Тэгвэл энэхүү цэвэрлэгч бодисыг, үйлдвэрлэгч компани нь бусдын л адил жороор үйлдвэрлэдэг байсан бөгөөд энэхүү компанийн захирал Клео Маквикера-ын сүйт бүсгүй үүнийг өөр замаар хэрэглэж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ. Сүйт бүсгүйнхээ зөвлөснөөр тэд найрлагаас нь цэвэрлэгч бодисыг хасаж, өнгийн будаг болон самарны үнэр оруулагч нэмснээр одоогийн баримлын шавар үүссэн байна.



Супер цавуу
Буудлагын зэвсэгт зориулан хуванцар линзийг бүтээх явцад эрдэмтэн Харри Кувер цианоакрилатаас нэгэн наалданги бодисыг үүсгэжээ. Харин тухайн үедээ тэрээр өөрийн энэхүү ололтоосоо татгалзсан байна. Харин 9 жилийн дараа халуунд тэсвэртэй акрилан полимер гаргах туршилтын явцад энэхүү нээлт дахин хийгдсэн бөгөөд энэ үед туршилтын удирдагчаар Кувер өөрөө ажиллаж байжээ. Үүний дараа Куверын ажилчдын нэг болох Фред Жойнер энэхүү цавуугаар хоёр призмийг наасан байна. Харин энэ үед Куверын өөрийн ажилтан Жойнерийн нээлтээс татгалзаагүй бөгөөд супер цавууг худалдаанд гаргажээ.



Зөөлөн пүрш
Дэлхийн 2-р дайны үед усан цэргийн флотын инженер Ричард Жеймс байлдааны хөлөг онгоцонд зориулсан мониторын хүчин чадлыг шалгаж байсан бөгөөд энэхүү мониторууд нь онгоцыг усан дотор байхгүй байх үед тэдний төхөөрөмжүүдийг хамгаалах пүршний тусламжтай ажилладаг байжээ. Гэтэл тэр санаандгүй эдгээр пүршнүүдийн нэгийг унагачихсан байна. Хачирхалтай нь энэхүү пүрш эхлээд номын тавиур руу ойж, дараа нь газарт унасан байна. Үүнээс үүдээд Ричард зөөлөн пүршийг зохион бүтээжээ. Мэдээж энэхүү бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах хэрэг гарсан бөгөөд нэгэн дэлгүүр Зул сарын баярын үеэр зарж үзье хэмээн зөвшөөрсөн байна. Харамсалтай нь ганц ч пүрш зарагдаагүй аж. Тэрээр нийт 400 ширхэг зөөлөн пүршийг хийсэн бөгөөд хэд хоногийн дараа өөрөө тэр дэлгүүрт ирж тухайн пүршний ид шидийг хүмүүст танилцуулсан аж. Ингээд 400 ширхэг пүрш 90 минутын дотор зарагдсан байна.



Модтой зайрмаг
Энэ бол 1905 оны үе байсан бөгөөд содтой ундаа худалдаанд гараад байсан үе байжээ. Гэтэл 11 настай Франк Эпперсон мөнгө хэмнэх зорилгоор өөрөө хийхээр шийджээ. Тэрээр сод болон усыг хольж, бараг л жинхэнэ содтой ундаа мэт зүйлийг гаргаж авчээ. Харин тэр санамсаргүй байдлаар бүтэн шөнийн турш энэхүү ундаагаа тагтан дээрээ үлдээчихсэн байна. Тэр үед гадаа нэлээд хүйтэн байсан учир ундаа нь хөлдсөн байхыг олж харжээ. Тэрээр ундаагаа хутгах зорилгоор саванд нь мод хийсэн байсан учир ийнхүү модтой зайрмаг үүссэн байна. Энэ үед Франк дөнгөж 11 настай байсан учир зөвхөн өөртөө зориулан хийдэг байжээ. Гэвч 17 жилийн дараа нэгэн үдэшлэгэн дээр халууцсан зочдод өгснөөр энэхүү зайрмаг ямар их ашигтай болохыг ойлгосон байна. Ингээд жилийн дараа тэрээр зайрмагны үйлдвэр нээж, түүхэнд мөнхөрч үлджээ.




Сахарин буюу Саахар орлуулагч
Ресторанд байдаг ягаан ууттай саахар орлуулагчыг та санаж байна уу? Тэгвэл энэхүү сахарин хэрхэн үүссэнийг мэдвэл та ихэд гайхах биз. 1879 онд химич Константин Фальберг чулуун нүүрсний давирхааг хэрхэн хэрэглэх талаар арга замыг хайн бүтэн өдөр ноцолдсоны эцэст гэртээ иржээ. Түүнийг ирэхэд эхнэр нь жигнэмэг хийсэн байсан бөгөөд эхнэрийнх нь хийсэн жигнэмэг нэлээд чихэрлэг болохыг мэдэрчээ. Харин сүүлд нь тэрээр гараа угаагүй болохоо санажээ. Учир нь давирхааны нүүр усны оксиджуулалтын туршилтаа хэтрүүлээд чанасан байжээ







Бичсэн: FaZeR | цаг: 13:59 | Дэлхий дахинд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax