2013-01-02
Компьютерийнхаа ажиллагааг хурдасгах зөвлөгөө

  

1.      BIOS -оо сайжруул. Зарим компьютер үйлдвэрээсээ гарахдаа алдаатай BIOS той байдгаас болж хурданд нөлөөлдөг. Хэрэв BIOS -ын дагалдах програм нь байгаа бол асах үед гарах дэлгэцнээс BIOS -ынхоо version -ыг хараад үйлдвэрлэгч байгууллагын албан ёсны сайтаар орж шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаад татаж авч сайжруулах хэрэгтэй.

2.      Хэрэггүй төхөөрөмжүүдийг хаа. Компьютер ажиллах үедээ бүх төхөөрөмжөө шалгадаг. Тэрчлэн үйлдлийн систем хүртэл тэр бүрийг шалгаж ажлын горимд бэлдэж байдаг. Тэгэхээр хэрэггүй төхөөрөмжүүд(Уян дискний үүр, нэмэлт дууны төхөөрөмж, нэмэлт сүлжээний төхөөрөмж гэх мэт.)- ийг хаах хэрэгтэй. Жишээлбэл: уян дискний үүр компьютер асах болгонд тачигнаж дугараад л их төвөгтэй. Бас explorer дээр явж байгаад санамсаргүй дарчхаар диск байгаа эсэхийг шалгаад хичнээн уддагийг мэдэж байгаа байх. Тэгэхээр START->RUN->devmgmt.msc гэж ороод хэрэггүй гэсэн төхөөрөмж дээрээ хулганы эсрэг товчоо дараад Disable ыг сонгоод хаачих

3.      Компьютер асалтыг удаашруулагч Бас нэг хугацаа алдуулдаг зүйл бол Memory тестлэгч. Үүнийг хаахдаа Bios руугаа ороод цэснүүд дотроос Extended Memory Test -ыг хайж олоод Quick Boot юм уу эсвэл Fast boot гэсэн аль нэг сонголтыг нь хийчих. Дараагийн нэг зүйл үйлдлийн систем аль дискнээс унших вэ гэдэг дээр удааширдаг. Та Bios-ынхоо ихэвчлэн Startup->Boot дотор байгаа priority жагсаалтаас hard дискээ хамгийн дээр нь сонгох хэрэгтэй. Ихэнхдээ CD нээс уншихаар сонгогдсон байдаг учир та ямар нэг CD компьютертаа хийчихсэн байвал уншиж удааширдаг.

4.      USB hard дискээ шалга. Хэрэв таны компьютерт USB hard диск залгаатай байгаа бол компьютер асах үедээ эхлээд энэ дискнээс үйлдлийн систем хайдаг. Тэгэхээр үүнийг шалгах хугацааг нь багасгах эсвэл бүр хаах боломж байдаг. Зарим компьютерийн BIOS -д USB Mass Storage Delay гэсэн нэрээр байдаг ба үүнийг тоог нь багасгах хэрэгтэй.

5.      CPU -нд overclock хийх. CPU-ны давтамжийг нэмдэг тохиргоог хийснээр таны компьютер урьдныхаасаа 10-с 20 % хурдан болдог. Гэвч нь маш эрсдэлтэй тохиргоо юм. Тохиргооны хэмжээ ихсэх тусам компьютерээс шаардах тогны хэмжээ ихэсдэг. Энэ нь тэр хэмжээгээрээ эрсдэлийг нэмж байгаа юм. Гэхдээ та өөрийнхөө компьютерийн брэнд болон хувилбарыг сайн мэдсэний үндсэн дээр мөн сайтаас тухайн төхөөрөмж дээр overclock хийж болох эсэхийг мэдсэний дараа хийгээрэй. Энэ сайтад энэ талаар мэдээлэл зөндөө байдаг.

6.      Аюулгүй overclock. Хэрэв та Intel Core 2 Duo юм уу эсвэл Core i7 CPU -тэй бол BIOS -ын тохиргоонд чинь 'Intel Dynamic Acceleration' юм уу 'Turbo Mode' тохиргоо байдаг. Үүнийг идэвхижүүлж хурдыг нэмнэ.

7.      Laptop-ныхоо сэнсийг цэвэр байлга. Сэнс нь бохирдсоноос болоод эргэх хурд нь буурч CPU халдаг. CPU халаад ирэхээр компьютерийн хурд удааширдаг. Тийм болохоор laptop-ны сэнсийг цэвэрлэж байх хэрэгтэй. Мэдээж задлаж байгаад цэвэрлэнэ. Хэрэв задлаж чадахгүй гэж бодож байгаа бол сенс үлээдэг хэсгийг байнга цэвэр байлгаж нүхийг нь ямар нэг юмаар таглалгүй агаар чөлөөтэй урсах байдалтай байлгах хэрэгтэй.

8.      Graphic сайжруулах. Тоглоомчдод илүү хэрэгтэй. Desktop дээрээ хулганы эсрэг товчийг дарж тохиргооруу нь ороход хэрэв таны компьютер дээр боломжтой бол Nvidia Control Panel | Adjust GPU settings гэсэн тохиргоо байгаа. Үүний "Core bus and memory bus" гэсэн тохиргоог нэг тоогоор нэмэгдүүлэх тоолонд хурд өснө. Гэвч хамаагүй ихэсгэвэл систем алдаа өгдөг. Энэ тохиргооны талаар дэлгэрэнгүйг та эндээс үзээрэй.

9.      Graphic-ыг аюулгүй сайжруулах. Зарим "PCI Express" graphic карт "PEG link mode" гэсэн тохиргоотой байдаг. Энэ тохиргооноос сонголт хийснээр хурдыг нэмэх боломжтой.

10.  RAM -ын бүтээмжийг сайжруулах. BIOS оосоо "CAS Latency" тохиргоог нэгээр буулга. Тэгээд эргэж үйлдлийн системрүүгээ ороод ажиллаад асуудалгүй байвал дахин багасга. Энэ үйлдлүүдийг давтаж байтал систем ямар нэг байдлаар доголдох тохиолдолд буцаж нэгээр ихэсгээд тохиргоо яг тохируулагдана.

11.  BIOS засварлах. Та Nvidia driver -тай бол боломжгүй. Интернэтээс Nibitor -ыг татаж аваад ажиллуул. Tools | Read BIOS | Select device тохиргооруу ороод graphic картаа сонгоод OK дар. Дараа нь Tools | Read BIOS | Read into Nibitor -ыг дар. Илүү дэлгэрэнгүй тохиргоог эндээс үзээрэй.

12.  Сүлжээнээс хамаарсан асуудлыг багасгах. Windows Vista тоглож байгаа дуу болон видеог зогсоох үед сүлжээний дамжуулалтанд хязгааралт тогтоодог. Энэ нь өндөр хурдтай сүлжээний хувьд шал дэмий зүйл юм. Доорх тохиргоогоор болиулна. START->RUN->HKEY_LOCAL_MACHINESOFTWAREMicrosoftWindows NTCurrentVersionMultimediaSystemProfile-> NetworkThrottlingIndexValue нэртэй DWORD утга үүсгээд 70 гэж өг. Ер нь бол байнгын утга нь 10 байдаг. Харин бүрэн зогсооё гэвэл FFFFFFFF гэсэн утга өгчих.

13.  Turbocharge. GMA Ихэнх laptop Intel's Graphics Media Accelerator (GMA) video chipset ашигладаг. Энэ нь тоглоомчдод хэтэрхий удаан юм. GMABooster нь харин GMA clock rate -ыг 2.4 дахин нэмэгдүүлдэг.

14.  Аcoustic төлөвийг хаах. Зарим BIOS -ын тохиргоо hard -ыг нам тайван ажиллуулах зарчимтай байдаг. Энэ нь сайхан сонсогдож байгаа боловч хурдыг хязгаарлаж байдаг. Хэрэв та энэ баригдмал байдлаас гарахыг хүсвэл BIOS оосоо "HDD Acoustic mode" гэсэн тохиргоо байгааг шалгаарай.Хэрэв байвал энэ хаягаар орж зааврын дагуу тохируулаарай.

15.  Cache -ыг өсгөх. START->RUN->devmgmt.msc руу ороод hard дискээ сонгоод хулганы эсрэг товчийг дарж тохиргооруу ороод Policies хэсэгт "Enable advanced performance" -ыг сонго. Ингэсэнээр windows -ын ашиглах cache -ын хэмжээ өсч хурд нэмэгдэнэ.


Бичсэн: FaZeR | цаг: 20:37 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax